Цагаан сар ба хар өдөр
2005
оны цагаан сарын шинийн гурван. Энэ өдөр би аавдаан золгох гэж яаран ирсэнсэн.
Гэтэл гэрийнхaa гадаа иртэл нүдүүлж байж онгойдог
тэр жаахан хүрэн хаалга хэн дуртай нь орог гэсэн шиг нааш цааш савлаж байлаа.
Ижий аав хоёроос минь өөр хүн байдаггүй тэр хашаанд хаанаасаа яах гэж ийм олон
хүн цуглаа вэ? Хайртай буурал аавыг минь эцийн замд нь үдэх гэж цугаллаа гэж
үү?
Гэрлүүгээ алхлаа хаалгаа
онгойлголоо. Буурал аавын минь дүрс хийсэн харц охин минь ирвүү гэсэн шиг
санаашрих шиг боллоо. Би хэсэг зуур бодолхийлэв. ..
...Тээр жилийн цагаан сараар аав
минь ууцаа чанаж ээж минь боовоо өрсөөр эгч бид 2 урдуур хойгуур нь ааруул
чихэр самардсаар буузаа болохыг, хүлээж яадсаар нэгэн сар шинийг хөгжилтэй
угтсансан. Жил жилийн цагаан сараар аав ээждээ үнсүүлсээр айл хэс ч бэлэг авах
гэж яардагсан.
Том болж амьдралын алтан шар замыг
даган нийслэл хотыг зорилоо. Ажил хийж нөхөр хүүхэдтэй болж амьдралч төвхнөөд
ирлээ. Аав ээждээ золгож амжилгүй овоо хэдэн жилийг өнгөрөөлөө. Энэ жил яагаад
ч юм яаран яарсаар аав ээждээн ирсэн юмсан гэтэл ийм харуусалтай гунигтай
мөчийг үзэх гэж энэ жилийн сар шинээр
унасан газар угаасан усаа зорисон юм гэж үү? Аав минь ууцаа таллан ээж минь
буузаа барьсаар инээгээд угтдаг, ахан дүүс золгон бужигнаж, инээд цалгиж дуу
хуур эгшигэлсэн тэр л сайхан сар шинийг эргээд нэг авчрах юмсан. Жил бүрийн
цагаан сарын шинийн нэгэнд ижий аавдаа золгоорой хүмүүсээ. Энхрий үрсээ ирнэ
гэсээр элгээ эмтлэн хүлээн суудаг юм шүү?
No comments:
Post a Comment