Pages

Thursday, January 3, 2013

Үлэмжийн чанар


Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч

Хөхөө шувууны эгшиг шиг

Хөөрхөн эелдэг үг чинь

Хүүрнэн суухад урамтай

Хөөрхөн аальт мину зэ


Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн

Улаан зандан үнэр чинь

Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй

Баярыг улам аривтгана зэ
Хүний энэ насанд

Хүссэн хэргээ бүтээгээд

Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт

Хөлгүй жаргалангийн далайд

Хөвж хамт жаргая

танилуулга


Мандал нь Сэлэнгэ аймгийн сум юм.
Мандал сумын төв нь Зүүнхараа. Зүүнхараагаас өмнөд зүгт 5 км зайд Хэрх суурин газар байрлах бөгөөд эдгээрийг Хараа гол тусгаарладаг. Зүүнхараагаас зүүн өмнөд зүгт 44 км зайдТүнхэл суурин оршдог.
Сумын нутгаар Монголын төмөр зам дайрдаг.
Зүүнхараагийн баруун өмнөд зүгт 30 км зайд Бороогийн алтны уурхай, зүүн өмнөд зүгт 30 км зайд Гацууртын алтны уурхай тус тус байрладаг. Мандал сумын нутагт "Ширхэнцэг", "Их мандал" хэмээх сүрлэг сайхан уулс байдаг.

Youtube-тэй бичлэг